Thursday, 14 May 2009

Блог гээчийг оролдох болсон шалтгаан

Монголд ер нь хичнээн блоггер байдгийг би мэдэхгүй л дээ, олон олон хүмүүс технологи, варез, эротик гэх мэтээр блогийг төрөлжүүлэн хөтлөх болсон байна.
Хэхэ миний хувьд бол инээдтэй шалтгаанаар энийг бичиж эхлэх болсон.
I - Криллээр хурдан бичиж сурахын тулд
II - Өөрчлөгдөж байгаа эсэхээ мэдэх гэж бичиж байна даа.

Гэхдээ миний блогийг хэн нэгэн уншаасай гэж би хүсэхгүй байна, учир нь надаас авчихаар юм нэг ч байхгүй юм чинь яршиг тэ? Зүгээр л өөрийнхөө хэн байсныг, хэн болж өөрчлөгдөж байгаагаа л хүн мэддэг байх хэрэгтэй юм шиг санагддаг юм. Нэг ёсондоо өдрийн тэмдэглэл юм уу даа. За тэгээд өөрчлөлтийг өнөөдрөөс!!!

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл ээ үлдээгээрэй!