За энэ тухай бичихгүй байж чадахгүй нь ээ хөө. Та, бидний гудамжинд болоод хөдөө гадаа явахдаа хаясан гялгар уут 100 жилийн турш устдаггүй бөгөөд энэ хугацаандаа байгалийг бохирдуулсаар байдаг. Нийслэлийн захирагчийн ажлын алба гялгар уутны хог хаягдалтай тэмцээд эхлэсэн бөгөөд, энэ жилдээ багтаагаад гялгар уутыг хэрэглээнээс хасна гэж буудаад байна лээ. Үнэн бол сайхан шүү уг нь.
Надад нэг ийм горимын санал байгаа юм аа, нийслэл хотынхоо өрх айлуудад гялгар уут үнэгүй тараах аян зохион байгуулвал яах вэ? Үнэ ханшийг нь төлөөд худалдаад авчихаж чадахгүй өрхүүд олон байгаа шүү дээ.
2007 оныжилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотын хүн ам 1025174 болсон бөгөөд нийт өрхийн тоо 234743 болсон бөгөөд, гэр хороололд амьдарч буй өрхийн тоо 142.400 болж өмнөх оноос 5.3 хувь буюу 7134 өрхөөр нэмэгдсэн байхад байшинд амьдарч буй өрхийн тоо 92.4 мянга болж өмнөх оноосоо 0.8 хувь буюу 695 өрхөөр нэмэгджээ. Энэ нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн дийлэнх нь гэр хороололд тархан суурьшиж байгааг харуулж байна.
Нэг ширхэг даавуун уутны үнэ ойролцоогоор 800-5000 төгрөгийн үнэтэй. Өөрийнхөө хэрэгцээнд тохируулан худалдаж авч болох юм байна. Яахав ашиг харахгүй гэж үзвэл нэг уут 550-4500 гэж бодож болох юм. “Бишрэлт” худалдааны төвд Япон улсад үйлдвэрлэсэн даавуун уутыг 2500 төгрөгөөр худалдааж байна. Түүнчлэн “Бөмбөгөр”, III, IV хороололын дэлгүүрт хэлбэр хэмжээ, хэв загвараасаа шалтгаалж өөр өөр үнэтэй байна лээ. Харин бор цаасан уутыг хэд хэдэн компани хийгээд эхэлжээ. Үнэ нь 80-100 төгрөг.
1. Нийслэлийн гэр хорооллын айлуудад зөвхөн гялгар уут өгье л дөө эхний ээлжинд.Нэг ширхэг даавуун уутны үнэ ойролцоогоор 800-5000 төгрөгийн үнэтэй. Өөрийнхөө хэрэгцээнд тохируулан худалдаж авч болох юм байна. Яахав ашиг харахгүй гэж үзвэл нэг уут 550-4500 гэж бодож болох юм. “Бишрэлт” худалдааны төвд Япон улсад үйлдвэрлэсэн даавуун уутыг 2500 төгрөгөөр худалдааж байна. Түүнчлэн “Бөмбөгөр”, III, IV хороололын дэлгүүрт хэлбэр хэмжээ, хэв загвараасаа шалтгаалж өөр өөр үнэтэй байна лээ. Харин бор цаасан уутыг хэд хэдэн компани хийгээд эхэлжээ. Үнэ нь 80-100 төгрөг.
550*142400=78.320.000 төгрөг болж байна тийм үү? Нэг айлд ядаж 2 уут байхгүй бол болохгүй шүү дээ, хэрвээ тийм гэвэл 156.640.000 төгрөг болох нь ээ. Уг нь дорвитойхон ажил хийе гэж бодож байгаа бол ийм хэмжээний мөнгө зарах л хэрэгтэй байгаа юм даа. Тэгвэл нийтээрээ үүнийг чин хэрэглэдэг болчихно штээ. За тэгээд нөгөө дэлгүүр гарсан хүн чинь уут аа мартаад гарж болно штэ, тэр үед нь яах вэ гэхээр дэлгүүрт нь цаасан уут байх хэрэгтэй. Дэлгүүрээс гялгар уут гарахгүй бол мэдээж даавуун юм уу цаасан уут худалдан авч л таараа шүү дээ.
2. Импортоор гялгар уут болон, 0,5 мм-ээс дотогш хэт нимгэн уутыг оруулахыг хориглон, оруулсан хувь хүнд хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг 100 дахин өсгөн торгох, албан байгууллагад хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээ 10000 дахин өсгөн торгох арга хэмжээ авах. Ер нь л чангахан шийтгэх хэрэгтэй.
Миний хувьд даавуун уутыг тогтмол хэрэглэдэг бөгөөд манайх хүн бүрт нэг даавуун ууттай. Манай залуус гоё ганган, чамин хийцтэй өөрийн гэсэн онцлог үгтэй даавуун уутаар гангараад сурчихвал бас байгаль орчин хамгаалах үйлсэд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж байгаа хэрэг мөн юм.
Залуусаа оролцоогоороо байлдан дагуулъя!

tiim shu, namaig bichkeen bhad eej aav delguur yavahdaa dandaa l daavuun tor avch yavdag bj bilee, kk. Odoo haa saigui l gyalgar uutnuud 50n shar tor mor geel, boddog l bodol doo
ReplyDelete