Thursday, 5 November 2009

Тамын тогоо

' Манай 10-н жилийн ангийн нэг найз маань энэ шүлгийг эмээгийнхээ дурсгалд зориулан бичсэн гэж надад үзүүлж байсан юм. Би тэрхүү шүлгийг нь зохиогчийн эрх мэрхгүй шууд л тавьчихлаа. Найзаа энийг үзээд битгий уурлаарай хэхэ, Сорри.'

Хаашаа л харна бараан дүрсүүд бөртөгнөнө
Хашгирч, уйлмаар байвч тэд амаа хамхин мөлхөнө

Утгагүй жаргалын төлөө биесээ хэмлэн архиралдана
Унтах нойроо хугаслан, авдраа дэрлэн хар дарна

Илүү гэрэлтэй нэгнээ нүд үзүүрлэн доош чангаана
Итгэл, хайрыг тэд үл тоон шоололдоно

Аяа, Зовлон үүрүүлэх гэж Нүгэлтэнийг үлдээх
Жаргал эдлүүлэх гэж Буянтныг явуулах –
Тамын тогоо мэт амьдралд
Сэтгэл амгалангийн мөнхийн жаргал
Нэг хормын ч насгүй байжээ...

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл ээ үлдээгээрэй!