Ирээдүйг ажин суулаа нэг өдөр
Ийнхүү дотроо бодлоо нэг удаа
Зутруу яадуу аргацаан амьдарсаар
Зайран чоно хоёрыг тэжээсээр
Амьдрал хэцүүдэж аргаа ядсан нүүдэлчид
Алс уудам нутгаа арван төгрөгөөр солино.
Элсний нүүдэл улаанбаатарыг бүрхэн
Эзэнгүй хоосон гэрүүд тал дээр үлдэж
Хуйлрах салхинд туугдсан элс хог хоёр
Хийх юм үгүй гудамжаар нэг хөглөрнө.
Хаяавч аа нээгээд орхисон айлтай
Амьдарч байгаа эх орон минь тун төстэй,
Хазааргүй давхиж байгаа морьтой
Ардчилсан монгол маань тун төстэй.
Толгой байгаад сэтгэхгүй бол хэрэггүй
Тооно хана унь байгаад баганагүй бол нэмэргүй
Ирэх цагийн өнгийг шинжиж чадахгүй бол
Ирээдүй хойч үеэ бүтээгээд бүр ч хэрэггүй.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл ээ үлдээгээрэй!