Ер нь миний зан төлөв, ааш араншин, аж төрөх хэв маяг ихэнхи нь таарч байна.
Жинлүүрийн орд буюу миний хувь тавилан.
ЗАН БАЙДАЛ
Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг.
Олон цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно.
Жинлүүр бол хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.
Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.
Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг.
Ая хөгжмийг болон яруу найргийг их үнэлдэг.
Бөгчим, гэрэл муутай өрөөнд байх дургүй, харанхуйг үзэн яддаг.
Гоё хувцас, гоё тавилга болон нүд баясгах юм бүхэнд дуртай.
ЭРҮҮЛ МЭНД
Жинлүүр эрүүл биетэй, саруул ухаантай
Түүний эрүүл мэндэд хамгийн аюултай нь хоол, согтууруулах ундаа, хайр зэргийг зүй бус ашигладагт оршино. Ялангуяа согтууруулах ундаанд эсэргүүцэл нь их сул, ер нь үүнээс шууд татгалзсан нь дээр. Давс, хүчил, цуу зэргийг хязгаартай хэрэглэх нь зүйтэй.
Жинлүүр эрүүл мэндээ хадгалахын тулд төрөл бүрийн өвчинд нэрвэгдэхгүй байх, жигд уур амьсгалд амьдрах, спортоор хичээллэх, жишээ нь гимнастик, тэшүүрээр гулгах, теннис тоглох мөн химийн бодисоос хол байх хэрэгтэй.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Шууд шийдвэр гаргаж чаддаггүй тул Жинлүүр мэргэжлээ сонгоход амаргүй.
Урт удаан, шаргуу, их ажиллах чадвартай боловч харин дараа залхуу нь хүрч амархан ядардаг.
Идэвхтэй үеээ амралттайгаа ээлжлэх хэрэгтэй гэдгээ тэр сайн мэдэрдэг.
Эгэл жирийн эвдүйгүй, бохир, хийрхэг байдлыг тэвчдэггүй.
Хариуцлагатай, ажил хэргийн сайн чанаруудтай.
Энэ эрэгтэй харамч биш ч мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг.
Мөнгөтэй их болгоомжтой харьцдаг, төсөвөө бодож чаддаг, ингэснээр мөнгөний боол болдоггүй.
Мэдлэгийг их өндрөөр үнэлдэг, төрөл бүрийн мэдээлэл, мэдээ баримт цуглуулах хандлагатай.
Түүнээс аливаа зүйлийг нуухыг тэр тэвчдэггүй.
Жинлүүрт тохирох илүү сайн үйл ажиллагааны хүрээ бол - зугаа цэнгэл болон моод. Тэр маш гайхалтай загвар зохион бүтээгч, чимэглэгч, урлагийн эд зүйлсийн худалдагч, эртний эд зүйлс цуглуулагч, шоу - бизнесийн ажилтан мөн шүүгч, өмгөөлөгч болж чадна.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш.
Хэдий хөгширсөн ч эмэгтэй хүнийг сонирхох сонирхол нь буурдаггүй.
Хайр дурлал нь түүнийг хэзээ ч залхаадаггүй.
Амьдралынхаа турш тэр эмэгтэй хүнтэй байх номхрошгүй дур хүсэл болон сексийн хүсэлтэй байдаг.
Жинлүүрийн эмэгтэй нь ч эрэгтэй нь ч ихэвчлэн дараах байдалд ордог: хоёрын нэгийг нь сонгох.
Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй.
Жинлүүр, гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг.
Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. / энэ яваандаа болох зүйл л дээ/
ЖИНЛҮҮР-ЭРЭГТЭЙ
Энэ хүн танд ямагт зөвлөгөө өгнө, таны бүх проблемын бэлэн шийдвэр түүнд байдаг юм.
Аливаа зүйлд хайр дурлалд ч гэсэн зүй зохистой ханддаг зуршил нь хэнийг ч галзууруулахад хүргэж чадна.
Эхний алхмыг эмэгтэйгээс хүлээдэг.
Хэрвээ эмэгтэй нь түрүүлж эхний алхам хийхгүй бол, өөртөө итгэлгүй болдог, бүр өөрөөс нь татгалзаж байна гэж боддог.
Ийм үед хамтдаа аз жаргалтай байх өөр хүн хайдаг.
Хэрвээ эмэгтэйд таалагдаж байгаагаа ойлговол өөрийн бүх сэтгэл татам байдал мөн сайхан зангаа харуулж эхэлнэ.
Тантай маш эелдэг харьцана.
Та бүр түүний уур хүргэмээр сул талуудыг нь мартана.
Энэ мөчөөс хойш таны тэмцэл дуусна.
Түүний мөрөөдөл таны мөрөөдөл болно.
Тэр гайхалтай дасан зохицох чадвартай.
Амжилтанд хүрэхдээ харьцаж буй эмэгтэйдээ найддаг.
Түүний сэтгэл булаасан байдал нь бодит ба үүнд илүү ямар ч хуурамч юм байхгүй.
Шийдвэр арай гэж гаргадаг гэхдээ бүр гаргасан хойноо ч алдаа хийжээ ч гэж бодож магадгүй.
Ямар ч эмэгтэйг өөрийн болгож чаддаг.
Өөрийн болгосны дараа цаашаа яахыгаа тэр бүр мэддэггүй.
Эмэгтэйн сэтгэлийг булаасны дараа - энэхүү харьцаагаа түр зуурын шохоорхол гэж бодох уу эсвэл чухал харьцаа гэж бодох уу? Хайр дурлал гэж бодох уу? Аль нь юм бол? Эсвэл аль нь ч биш юм болов уу? гэж боддог.
Жинлүүр - эрэгтэй нь өөртэйгээ адилхан зантай эмэгтэйтэй учирсан энэ үед л нийцсэн харьцаа ба тайван байдлыг олж авна.
Тэр ухаалгаар шүүмжлэн ярилцана гэхдээ энэ нь нөгөө хүнийгээ ойлгох гэсэндээ биш харин тухайн сэдвийн хийсвэр яриа юм.
Болох болохгүй бүгдийг харьцуулан ухаалаг, зүйд нийцсэн зүйл ярина.
Түүний дүгнэлт нь шударга, нарийн, ашигтай, сайн байна.
Гэхдээ тэр таны проблем болон мэдрэхүйд гүн орохыг хүсэхгүй. Сэтгэл судлах нь түүний зан биш.
Шуугиантай хэрүүл, таагүи явдал, хүндрэл зэрэгт туйлын дургүй. Зөвхөн тайван байдлыг л бүхнээс илүүд тооцдог.
Тэр ихэвчлэн хувь заяатай хүн. Хамт олон түүнд дуртай, учир нь тэр эелдэг найрсаг, ая зантай, хөгжилтэй, сайн сэтгэлтэй. Хэрвээ та өөрийгөө болон гэр орноо эмх замбараатай байлгавал таны нөхөр гайхамшигтай сайхан хүн гэдгийг та хэзээ нэгэн цагт ойлгоно.
хэрвээ та өөрийнхийгөө үзмээр байвал гөүгөү.мн/хороскөүп/ хаягаар орж үзнэ биз дээ.
er n ordiin zurhai taaraad bdiishd bi lav itgedeg
ReplyDelete