Thursday, 7 January 2010

Бодрол

          Тодорхой хүрээний хүмүүс л энэ блогыг минь хальт уншдаг билээ. Миний найзууд хааяа л нэг сөхөж хардаг юм. Гэхдээ яахав ямар хүнд уншуулах гэж анх нээсэн биш дээ. зүгээр л бодсон санасанаа чөлөөтэй илэрхийлэх нэг самбартай байхад гоё штээ. Сэтгүүлч Эмүжин машиндаа үргэлж А4-н цаас бас үзэг авч явдаг гэсэн, тэгээд бичмээр санагдсан тэр үедээ шууд л нөгөө цааснаасаа аваад сараачиж эхэлдэг гэх юм байна лээ. Яг тэрэнтэй агаар нэгэн адил бичмээр санагдсан үедээ блог руугаа ороол бүлтэрч өгөх нэг л сайхан байдаг юм. Тэгээд л бичиж бичиж дууссаныхаа дараа эргээд бодоход нээх гоё амттай чихэр хүлхэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм. Уужраад л, дотор онгойгоод ч байгаа юм шиг, нэг тийм кайф авдаг юм. Миний мэдэхээр 2 найз маань блогтой бөгөөд бичлэг нэмсээр л байна лээ. Миний мэргэжил уг нь програмист л даа, гэхдээ хобби мэргэжил 2 өөр шүү дээ, тийм болохоор огт мэргэжлийн чиг хандлагыг оруулдаггүй. Дандаа л өөрийн дуртай шүлэг, дуу зэрэг хэрэгтэй хэрэггүй зүйлсэээр энэ кибер орон зайгаа нөхөж байна. Манай нэг найз маань гол төлөв өөрийн мэргэжилтэй ямар нэг байдлаар холбоотой блог хөтлөдөг юм. Харин нөгөөх нь эсрэгээрээ бас л над шиг янз бүрийн юм бичдэг. Би лав хувьдаа тийм поп болохыг хүсэхгүй байгаагаа шууд хэлчихье. Харин манай найзууд хэр поп болмоор байгаагаа хэлээрэй.

7 comments:

  1. Pop boloh sonirhol alga

    ReplyDelete
  2. Сайхан блог байна. Аффоримз гоё байнаа. Хүмүүс уншдаг болох байхаа сайхан бичээд л бай даа. Амжилт хүсье.

    ReplyDelete
  3. hunii ooriin mergejil ylgalgui bicheerei ho

    ReplyDelete
  4. goe blog bna.zvgeer l uuriinhuuru baih saihan
    ene ercheeree bicheed baigaarai

    ReplyDelete
  5. goe blog bna. zvgeer l uuriinhuuru baih saihan.ene chigeer n vrgeljlvvleerei ;)

    ReplyDelete
  6. goe blog bna. zvgeer l uuriinhuuru baih saihan.ene chigeer n vrgeljlvvleerei ;)

    ReplyDelete
  7. goe blog bna. zvgeer l uuriinhuuru baih saihan.ene chigeer n vrgeljlvvleerei ;)

    ReplyDelete

Сэтгэгдэл ээ үлдээгээрэй!