Wednesday, 10 March 2010

5-н өдөр үлдлээ (draft)

Хайрын мананг хагацлын үүлээр солиод
Хэдхэн хоногын дараа эндээс би холдон явна
Харийн газар руу хүслээ сэтгэлдээ өвөртлөөд
Хамаг бүхнээ эндээ үлдээгээд би өөрөө явна.
Чаднаа би хурдан эргэж ирнэ хэмээгээд
Чамдаа амлалтаа өгөөд би эндээс явна.

гэхдээ,
Сэтгэл хоёрдоод байгаа ч юм шиг
Сэм сэмхэн гунигийн хур асгаруулчих гээл
Санаа алдан ганцаараа бодолд дарагдан суух юм.
гэхдээ,
Эргэлзэж тээнэглэзээд байгаа ч юм шиг
Ээдрээт амьдралын дунд бүдчихвий гээл
Энхрий түүндээ хэлэлгүй дотроо шаналан явах юм.
гэлээ ч гэсэн,
Үлдэж байгаа таван өдрийн үнэ цэнийг бодохоор
Үргэлж түүнтэйгээ хамт байхгүй гэдгийг өөртөө шивнэж
Үнэнч байх тангараг аа өргөөд, би явахдаа л явна ...................................::::::::::::::::::::::::::::::::::::::::

Saturday, 6 March 2010

Monday, 1 March 2010