Өглөө өдөр үдшийн хэзээ нь ч хэлж буй үгээр чинь өөрийг чинь дүгнэж болно.
Saturday, 6 March 2010
юм ...............
Байгаа бүхэн чинь ялдам харагдах юм
Бурхад дурламаар үзэсгэлэнтэй санагдах юм.
Үйлдэл бүхэн нь эгдүүтэй харагдах юм
Үзэмж төгс үзэсгэлэнтэй санагдах юм.
Хэлэх үг бүр нь уянгалан эгшиглэх юм
Хатуу хирнээ хайр татмаар сонсогдох юм.
Нүд чинь үргэлж инээмсэглэж харагдах юм
Намайг чи үргэлж халуу шатмаар харах юм.
Зүүдэнд минь дандаа учран хамтдаа зугаалах юм
Зүрхэнд минь чи үргэлж дотно санагдах юм.
Авъяас чадварт чинь нууцхан атаархах юм
Ахин дахин бодох зуур чамаар бахархах юм.
Аальгүй хонгор инээдэнд чинь би уярах юм
Аажим аажмаар чиний аашинд би дасах юм.
Гэнэн хонгор занд чинь татагдах юм
Гэрлийн хурдаар чамд би дурлах юм.
Хязгааргүй мэтээр хайраа би төсөөлөх юм
Хэдий ийм ч гэсэн түүнээс би холдох юм...
Subscribe to:
Post Comments (Atom)
Ee dee yasan ch hetsuu yum dee, gehdee saihaan, huschihmaar shuleg bolson bn
ReplyDelete