Friday, 30 July 2010

Between L and U

Би хөөрхий

Аяа би хамхуул мэт
Алдуурсан тэнэг нохой мэт
Хаашаа л бол хаашаа хийсч
Хаа л бол хаана гүйх юм.

Аяа би үүл мэт
Арчаагүй нялх хүүхэд мэт
Үлээсэн зүгрүү нь нүүж
Үнсье гэсэнд нь үнсүүлэх юм.

Аяа би алтан шаргал элс мэт
Алга дарам цаас мэт
Үргэлж нүдэнд өртөх хэдий ч
Үнэ хүрэхээргүй өчүүхэн юм.

Wednesday, 21 July 2010

Зүтгэнээ хөө

Тэнгэрт бадрангуй намирах эх орныхоо
Туг далбааных нь иш нь болж зүтгэе би
Угтан ирэх далай адил амьдралынхаа
Урсган чиглүүлэх сэлүүр болж зүтгэе би.

Saturday, 17 July 2010

My first poem in english.

When I look up to the sky at night... 
You born in my eyes...

When I stare at you in crowded... 
You live on my mind...

When I kiss you at the moment... 
I die at your lips...

Tuesday, 6 July 2010

Нэргүй ээ