Л ээс У-гийн хооронд хэдэн үсэг байдаг вэ
Лондон Улаанбаатар хоёр зөндөө хол хэдий ч
Б-ээс Х-гийн хооронд хэдэн үсэг байдаг вэ
Б***** Х***** хоёр нэг нэгнээ хүлээнэ.
Өглөө босоод Б өдөржин түүнийг бодно
Орой унтахдаа Х шөнөжин түүнийг зүүдлэнэ.
Хүйтэн байсан ч Х-тэй хамт байвал Б даарахгүй
Хар дарж зүүдлэсэн ч Б-тэй хамт байвал Х айхгүй,
Өдөржин Х-г бодсон Б орой нь түүнд ярьж өгнө
Оройжин Б-г зүүдлэсэн Х өглөө нь түүнд ярьж өгнө.
Сартай шөнийн романтик мөрөөдлийн бодит биелэлийг
Сэрүүн байхад бүтээсэй гэж хэн хэн нь бодно.
Хол байсан ч сэтгэлээрээ хамт байвал хэзээ ч салахгүй
Хичнээн удлаа ч хайртай бол цаг хугацаанаас айхгүй,
Өөрийн байгаа бүхнээсээ ичилгүй сэтгэлээ түүнд өгнө
Өрөөлийн хэлэх үгнээс айлгүй хайраа хамтдаа босгоно.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл ээ үлдээгээрэй!