Үг ая: Жаргалсайхан
Миний сэтгэлийн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй ээ
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын гоо дагина байж дээ
Миний сэтгэлийн нууцхан хайр
Хагацал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Мөрөөдөл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Мөнгөн цагаахан зүүд байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Миний сэтгэлийн нууцхан хайр
Мартана гэдгийг хэзээ ч үзэхгүй ээ
Зүйргүй хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Зөөлөн борооны солонго байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Миний сэтгэлийн нууцхан хайр
Гандана гэдгийг хэзээ ч үзэхгүй
Энэ л хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Эгэлгүй ариухан цэцэг байж дээ
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
Үсийг чинь бодлоороо би илбэнээ
Үнэрийг чинь хүслээрээ би мэдэрнээ
Нэрийг чинь сэтгэлдээ би шивнэнээ
Гарыг чинь зүүдэндээ би атганаа
энэ их гоё дуу шүү тэ.
ReplyDeleteтхх, тасарцан дуу шүү нээрээ
ReplyDeleteнадаа чингис хааны Жаргалсайханы дуулснаараа таалагддаг. Юмны 2-р анги утгаа алддаг.....
ReplyDelete