Өнгөрсөн зуунд аугаа аугаа нээлтүүд бий болсоор бидний өдөр тутмын амьдралын хэмнэлд хөг аяс нэмэх болжээ. Гэрэл гаргаж авчихаад анх юу хийхээ мэдэхгүй байсан тэр үеийг бодвол бид овоо юм үзсэн толгойнууд болсон байна гэж би хувьдаа боддог.
Гэртээ ганцаар үлдсэн жаал, ажилгүй гэрийн мухар сахигсад, сэтгэлийн шаналал эдлээд гэртээ байгаа хаягдмалууд, гэрийн эзэгтэй нарын хамгийн сайн үнэнч нөхөр, өглөөнөөс үдэш хүртэл тэдэнтэй хамт байж чаддаг Зурагт гэж нэг сайхан зүйл бүтээжээ. Дэлхий энэ зүйлээр өнгөрсөн 80 жилжингээ халуурсан гэхэд хилсдэхгүй. Харин 1970-аад оноос хойш манайхан зурагт үздэг болсон. Тэгээл сериалуудаа үзээл, үдшийн мэдээ, цагийн хүрдээ үзчихээл унтдаг байсан шүү дээ манай монголчууд.
Харин 21-р зуун гарсанаас хойш монголд интернэт хэрэглэгчдийн тоо огцом өссөнөөр барахгүй зурагт үзэж, ном уншдаг хүний тоо буурсан гэж сонссон юм байна.
Орчин цагийн залуухан гэрийн эзэн гэртээ ирээл зурагтаа харсан чинь дотор муухайрч, ном угшихаар нүд эрээлжилжээ, тэгээл
"ёооё амарч үзье, бушуухан шиг л өрөөндөө орч нэт ээ ухах минь" ... юу вэ???? сайхан амрах гэж байна гэж бодсон чинь гэж магадгүй. Ер нь бол ийм байдал тун удахгүй айлчилж магадгүй нь байна шүү. Зурагтаас тэр залуу харшил авч байна шүү дээ, юу гэсэн үг вэ?
Хааяа айх юм энэ кибер ертөнцөөс. Хаа нэгтээ, дэлхийн аль нэг сервер дээр аймар ухаантай нэгэн мэдлэг үүсчихвэл яана, тэгээл мануусыг дарамтлаал, хакдаал. хэхэ бас хөгжилтэй ч юм шиг. Кибер дайчид бий болоол, бөөн бөөн програмистууд энд тэндгүй интернэтэд цэргийн алба хаагаал хэхэ. Одоохондоо бид хэд хуваагдчихаал хакерууд, вирүсүүдийн эсрэг л хамгаалалтын төдий арга хэмжээ аваал сууж байна. Ирээдүйг төсөөлөх сонирхолтой байна шүү, Зурагтны харшил ихсэх хандлага улам л тод ажиглагдаад байх юм.
Тун сонирхолтой санаа шүү. Цааш нь дэлгэрүүлэн бодох хэрэгтэй.
ReplyDelete