Ямар учраас тэдэнд аз жаргалыг харамгүй өгөхгүй байгаа юм бэ?
Алив амьдрал чи хэлтэй юм бол одоо нэг юм хэлээдхээч
Амжиж хэдэн асуултанд чамаас хариулт авмаар санагдаад болдоггүй
Өдөр бүхэн чиний шалгалтанд өөрийгөө хөгжүүлэн явсан ч
Өнөөдөр харин надад нэг асуулт байнаа чи хариулт өгөөд аль!!!!!!!!
Өчигдөр чи надад бүх юм сайхан болно өөртөө итгэ гэж хэлж байсан
Өнөөдөр харин төлөвлөсөн бүхэн минь нуран уналаа чинийхээр болсонгүй
Зориг гарган нэгэн бүсгүйтэй танилцаад сайхан байсныг чи мэдэж байгаа
Заль мэх гаргаад гэрт нь хүргэж өгсөн гэдгийг ч бас чи мэдэж байгаа
Надад тусланаа чамд боломж байгаа гэж чи өөрөө намайг ятгасан байж
Надад зориулж зассан чиний энэ салаа замыг би юу гэж ойлгох вэ хэлээд аль!!!
Амьдрал чиний хатуу шалгалтанд онц дүн авч үзэхсэн
Алдаа оноогоор дүүрэн амьдралаа аз жаргалаар дүүргэж үзэхсэн
Урьдаас төлөвлөсөн чиний энэ урхинд унасаар залхаж байна
Учрах тавилангаа мэдэхгүй өнөөдрөөр амьдарсаар өөртөө гомдож байна
Яагаад заавал чи ингэж хүмүүсийг зовоож байдаг юм бэ?
Ямар учраас тэдэнд аз жаргалыг харамгүй өгөхгүй байгаа юм бэ?
oooooo yu bicheed haychihwaaa.
ReplyDeleteyaa yg minii tavidag asuult bna
ReplyDelete