Аяа би хамхуул мэт
Алдуурсан тэнэг нохой мэт
Хаашаа л бол хаашаа хийсч
Хаа л бол хаана гүйх юм.
Аяа би үүл мэт
Арчаагүй нялх хүүхэд мэт
Үлээсэн зүгрүү нь нүүж
Үнсье гэсэнд нь үнсүүлэх юм.
Аяа би алтан шаргал элс мэт
Алга дарам цаас мэт
Үргэлж нүдэнд өртөх хэдий ч
Үнэ хүрэхээргүй өчүүхэн юм.
zooozo...
ReplyDeletemini nz chin nadda vneteishde
ReplyDelete